С.Тимурын эргэн дурсахуй стил
2022 оны 5 сарын 13

Voice of Mongolia шоуны шилдэг оролцогч С.Тимур өвөрмөц хоолойгоороо олон охидын харааг булаасан.  Бие бялдар, байгаа байдлын хувьд ч бусдаас онцгойрч байсан түүнийг уг тэмцээнд нэлээн хол явна гэх яриа байсан. Гэвч түүний хамтрагч дуулах авьяасгүй байсныг хэн бүхэн мэднэ. Уг нь voice of mongolia шоуны хамгийн анхны хамтарсан үзүүлбэр байсан ч өндөр хүлээлтийг даваагүй.

Урлагт арын хаалга байхгүй гэдэг шиг С.Тимур хамтрагчаа чирсээр байгаад л хасагдсан. Гэхдээ үнэхээр л авьяастай хүний замыг бурхан цаанаас нь зааж гэрэлтүүлээд өгдөг байх. Олны анхааралд өртөгч С.Тимур тус шоунаас гарсан ч Nostalgia гэх ковер тоглолтоо хийхээр шаргуу ажилласан байна. Тэрбээр ковер тоглолтоо дөрвөн хэсэгт хуваан  90-ээд оны реп дуу, Орос дуу, Оросын Мот,  Jah Khalib-Лейла дуунуудыг сонсогчиддоо хүргэхээр болжээ. Харахад нас залуу цус шингэн мөртлөө Эргэн дурсахуй, Санан дурсахуй стилтэй С.Тимур өөрийн өнгө аясаараа урагшилж явна.

Н.Цацрал 


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet