УГЗ Н.Наранбаатар домог болж үлдэхгүй, наадуулна
2022 оны 5 сарын 12

Драмын театрын данагар найруулагч Н.Наранбаатар жүжгийн төрөлдөө улаан хөлтийг урдаа гишгүүлдэггүй байсан нь домог болж үлдэх вий дээ. Их театр бродвэй хэмнэлээр цалгиж олны нүд орой дээрээ гарчихаад байгаа. Нөгөө талд “Фауст”, “Гэм зэм”-ээр М.Батболд халуун жин тавиад л. Ард түмэн хошин шог үзэхээ больж сонгодог жүжиг үзэхээр театрт дугаарлах ийм өдрүүд ирдэг л юм байна. Клипний ертөнцийн ноён оргил, 100 эрхмийн давс хужрыг тааруулснаар чадвараа харуулсан “Херо” театрын урлагт “Тамгагүй төр”-өөр зогсчихгүй л байх.

Монголын хамаг л баячуудаар спонсор продюсер хийлгэн даналзаж байгаа түүний эсрэг хэдэн жүжигчдээ хөтөлж даруухан төсөвт баригдсан Н.Наранбаатар тэмцэнэ гэвэл жулдах байх л даа. Авьяасаараа биш бас бус хүчин зүйлс байна. Наадмын найруулагчаар Н.Наранбаатар тодорсон нь драмын театрыг эзэгнэнхэн жаалж байгаа Б.Баатарын төлөөс хариу хадаг бэлэг ч юм шиг. Өмнө нь Херо бас наадам найруулаад “Тамгагүй төр” маягийн клип үзсэн л дээ, бид. Өрсөлдөөн байгаа газар чанартай уран бүтээл төрнө. Эцэстээ үзэгчид хожих хойно юу нь буруу байх вэ. 

Д.Сэргэлэн 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet