Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав
2022 оны 5 сарын 11

Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулгын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хамтран  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн уналт, таталтын эмийн тасалдал, эмийн чанар, хөнгөлөлттэй эмийн жагсаалтад тусгах асуудлуудыг хэлэлцлээ. Түүнчлэн уналт, таталтын эмийн нэр төрлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн судалгаа шинжилгээг эрчимжүүлэх, хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хасагдсан элэг хамгаалах эмийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүл мэндийн яамны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж асуудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулан шийдвэрлэж байхад чиглэсэн арга хэмжээг хэрэгүүлэхээр тохиролцов.          

              

           

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet