”Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах олон улсын 6 зорилт” сэдэвт зөвлөгөөн баруун бүсэд амжилттай зохион байгуулагдаж байна
2022 оны 5 сарын 11

"Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах олон улсын 6 зорилт" сэдэвт бүсчилсэн туршлага солилцох сургалт зөвлөгөөн баруун бүсэд амжилттай зохион байгуулагдаж байна.
Зөвөлгөөнд:
1.ЭМГ-н удирдлагууд, холбогдох мэргэжилтэнгүүд
2.БОЭТ-н Сувилахуйн 3р баг
3.Уян сэтгэл ӨЭМТ
4.Уянга СЭМТ
5.Нарийнтээл СЭМТ
6.Хайрхан дулаанСЭМТ
7.Тарагт СЭМТ
8.Жаргалант багийн ЭМТ
9.Баянтээг багийн ЭМТ -н эх баригч, сувилагч зэрэг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд амжилттай оролцож байна.


Мөн аймгийн эрүүл мэндийн газраас санаачлан, олон улсын сувилагч, эх баригчийн өдрийг тохиолдуулан бүсчилэн зохион байгуулж буй "Сувилахуй, эх барихын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя" баруун бүсийн сургалт, туршлага солилцох үйл ажиллагаа Уянга суманд зохион байгуулагдаж байна. Тус үйл ажиллагаанд ЭМГ-ын удирдлагын баг, ажлын хэсэг, БОЭТ, Нарийнтээл, Хайрхандулаан, Тарагт, Уянга сумын ЭМТ, БОЭТ, Уян сэтгэл ӨЭМТ, Баянтээг, Жаргалант багийн эмнэлгийн эмч, сувилагч, эх баригч нарын төлөөлөл 100 гаруй хүн хамрагдаж байна.
"Сувилахуй, эх барихын тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулъя" баруун бүсийн арга хэмжээ оролцогч байгууллагуудын "Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах 6 зорилтын сайн туршлагын мэдээлэл, өртөөчилсөн танилцуулгаар үргэлжилж байна.
Сувилахуй, эх барихуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя" баруун бүсийн зөвлөгөөн "Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах олон улсын 6 зорилт" харилцан туршлага солилцох үйл ажиллагаагаар үргэлжилж байна.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet