Э.Урангоо comeback хийлээ
2022 оны 5 сарын 10

“Хайрыг битгий гомдоо” кинон дээр л гунигтай царайлаад байгаа болохоос ийм дэрвэгэр нүдэн бүсгүй шүү Э.Урангоо чинь. Харьцангуй “ориг” мэс хүргэх шаардлагагүй үзэсгэлэн төгс энэ бүсгүй дууны тэмцээнд орж хөтлөгч залуутай нь хэрхэн романслаж байсныг одоо дурсаад яахав. Өнөөх нь гэр бүлтэй болж бас нэг дуулдаг бүсгүйтэй суусан. Харин Э.Урангоо “Монкрем”-ээ амжилттай ажиллуулж гадаад эртэй болзож буй талаар нэг үе бичигдэж байв. ТВ8 телевизийн олон ангит кинонд барагдашгүй авьяастай Т.Бархүүтэй гарч ирсэн бүсгүйг одооны үзэгчид шинэ хүн, юун гоё бүсгүй вэ гэж хүлээж авч байгаа. Сүүлд “Рекэт” кинонд дүр бүтээснээс хойш хэдэн жил нам жим байлаа л даа. Урлагт яг түүний насны бүсгүй үгүйлэгдэж байгаа. Хаа очиж жүжиглэлт, ур чадвар дээр нь үзэгчид шүүмжлэхгүй байгаа нь олон талд салбаганаж нуруугаа аваагүй суурьтай байгааг нь илтгэх мэт.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet