“Sunray” салон 2022 онд VIP үйлчилгээгээ 1000 хүнд хүргэх зорилтот эхний алхмаа хийлээ
2022 оны 5 сарын 10

Их хотын хамгийн хүртээмжтэй салон бол "Sunray". Учир нь 7 хоног болгон азтан тодорч, үнэгүй үйлчилгээ авч үр дүнгээ хуваалцахаас гадна олны танил хүмүүс эдний байнгын, олон жилийн үйлчлүүлэгчид учраас мэдээлэл, үйлчилгээ нь үргэлж нүдэнд илхэн байдаг учраас эднийхийг ингэж тодорхойлохыг хүссэн юм. Уламжлалт нээлттэй өдөрлөг нь тавдугаар сарын 6-нд болоход бидний хувьд анх удаагаа зорин зорин очлоо. Олны таашаалд ихэд нийцдэг тус салоныг өнгөтөөр нь харахыг хүссэн юм. Энэ удаагийнх "Sunray” салоны зохион байгуулж буй 4 дэхь нээлттэй өдөрлөг байсан бөгөөд арьс арчилгаа болон эмэгтэй хүний гоо сайхны бүхий л мэдээлэл, зөвлөгөөг өгсөн юм. Хүрэлцэн ирсэн бүсгүйчүүдэд сарнай бэлэглэж байгаа нь эмэгтэй хүн өөрөө цэцэг шиг болохыг илтгэсэн гэлтэй.  Хүн бүхэнд таатай үйлчилж, ганцаарчилсан уулзалт хийж үйлчүүлэгчийнхээ тав тух, хувийн орон зайг бүрдүүлж байсан нь энэ өдөрлөгт ирэх бүсгүйчүүдийн бас нэг шалтгаан. Ер нь тэгээд монголд нээлттэй өдөрлөг зохион байгуулж зөвлөгөө, мэдээлэл өгдөг салон ховор.

Салоны эзэгтэй Г.Ариунсувд арьс гэдэг бол эмэгтэй хүний нэрийн хуудас, улирлын чанартай өөрчлөгдөж, арчлах арга нь хүртэл хувьсаж байдаг талаар тов тодорхой, анхлан сонсогч ойлгоход адармаатай зүйлийг эв энгийнээр үр дүн нь гарт баригдтал тайлбарлаж өгөв. Мөн “Sunray” салон нь VIP хэрэглэгчийн картыг 50%-ийн хөнгөлттэй болгон, 1000 хүнд  хүргэж нэг жилийн хугацаанд арьс, гоо заслын гайхалтай үр дүнг бий болгон ажиллахаар зорьж буй сюрпризээ задлав. “Sunray” Г.Ариунсувд захиралтай чөлөөчлөн цөөн хором ярилцлаа.

-Өнөөдрийн үйл ажиллагааны онцлог юу вэ? Ямар шалтгаанаар энэ өдөрлөгийг зохион байгуулж байгаа вэ?

-Арьс, гоо засал бол эмэгтэй хүний нэрийн хуудас. Энгийнээр хэлбэл эмэгтэй хүний хийморь арьсандаа оршдог. Эмэгтэй хүний арьс, үс гоё байх тусам өөртөө итгэлтэй, гайхамшигтай эрч хүчтэй болдог. Өнөөдөр бид бүсгүйчүүддээ ямар бүтээгдэхүүн хэрэглэх , хэрхэн хурдан хугацаанд нөлөөлөх үйлчилгээний талаарх  мэдээлэл зөвлөгөөг өгөхийн тулд энэ нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Нээлттэй өдөрлөгийн зорилго нь  VIP  зөвлөгөө мэдээлэл өгснөөр яг үйлчлүүлэгчид зориулсан үйлчилгээг хүргэх. Мөн үйлчилгээ хийхийн тулд  танд ямар тоног төхөөрөмж, ямар үйлчилгээ, юу хэрэглэгддэг вэ гэдгийг харуулах. Гоо сайхны бүтээгдэхүүн сонгон авах гэж байгаа бол бүтээгдэхүүнийг хэрэглүүлж тестэлж үзүүлэх, 3D, 5D оношилгоонд оруулж арьс яагаад бохирдолтой, гэмтэлтэй байгааг, арьсны гүнд юу явагдаад байгааг харуулах ийм онцлогтой өдөрлөг болдог. 

-“Sunray” салон үйлчлүүлэгчдэдээ ямар баталгааг амлаж байгаа вэ? Ажиллах арга барилаасаа хуваалцвал?

-“Sunray salon”-ны гол уриа бол бодит үр дүнд тулгуурласан үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх юм. Хамгийн гол нь үйлчлүүлэгч өөрөө итгэл үнэмшилтэй байж, үйлчилгээний үр дүн гардаг. Мөн зүгээр нэг видео контент үзчихээд “Sunray” салонд  ирэх нэг өөр. Яг нүүр тулсан мэргэжлийн зөвлөгөө аваад ирэх бас өөр байдаг. Тэгэхээр үйлчлүүлэгчийн итгэл үнэмшил 40%-ийг эзэлдэг бол үйлчилгээ 60%-ийг эзэлдэг. Цаашлаад хувь хүн арьсаа хэрхэн хамгаална гэдэг их үүрэг оролцоог бас шаардаж байдаг. Энэ харилцан тохиролцооноос хамааран үйл ажиллагаа маань үр дүнтэй явагдана гэж бид үздэг.

-Арьс арчилгаа болон арьсны тоног төхөөрөмж улирлын чанартай өөр байна гэсэн ойлголтыг та уншигчдад дэлгэрэнгүй тайлбарлаж өгвөл?

-Бид өнөөдөр хэрэглэгчдэд өнөөдрийн нээлттэй өдөрлөгөөрөө дамжуулан  зуны улиралд арьсаа хэрхэн арчлах талаар тайлбарлаж байна. Арьс арчилгааны сезон улирлын  чанартай өөрчлөгдөж байдаг.  Жишээлбэл, Арьс дулаан орчинд таатай байж хөгшрөлт удаан явагддаг. Тэгэхээр дулааны улирал буюу зуны улиралд арьсаа чангалж, булчинг чангалах хамгийн таатай. Харин нөгөө талаараа арьсаа татах, сэвхнээсээ салах, нүхжилт багасгах , хацрын улаанаа арилгах үе бол өвлийн улирал. Арьсны эмчилгээ улирлын чанартай салшгүй холбоотой мөн дээрээс нь үйлчлүүлэгчийн сэтгэлзүй ч улиралтай нягт холбогдож байдаг. Жишээлбэл, дулааны улиралд үйлчлүүлэгчийн сэтгэлзүй таатай амар тайван байдаг бол өвлийн улиралд илүү стресстэй байх талтай.

-“Sunray” салоны цаашдын зорилго, 2022 оны төлөвлөгөөний талаар хуваалцвал?

-Бид VIP хэрэглээ үүсгэж  50% -ын хөнгөлтэй картыг  1000 хүнд  өгөн 1 жилийн хугацаанд үр дүнд хүрэх зорилтыг тавьсан. Эргээд 1000 хүний үр дүнг харсан үйлчлүүлэгч биднийг зорин ирдэг болно. Бид видео контент хийж хүмүүсийг татахаас илүү,амьд харилцаан дээр тулгуурласан бодит үр дүнг бий болгохыг зорьдог. Жилийн дөрвөн улирлын турш үйлчлүүлэгчидтэйгээ хамт байж гоо сайхандаа үргэлж анхаарч, байнгын арьс арчилгаатай байх зөв дадал хэвшлийг түгээхийг зорьж байгаа. Эхнээсээ ч үр дүнгээ өгч эхэлсэн. Арьс аряилгаа гэдэг нэг удаа салонд орж, нэг удаа үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэснээр тогтчихдог зүйл биш. Таны арьс нүдэнд үл үзэгдэхгүйгээр байнга өөрчлөгдөж хувьсаж байгаа. Тогтмол арчилгаа хамгийн чухал гэдгийг энд хэлмээр байна.

-Танд баярлалаа

 
Ярилцсан: Н.Цацрал
Гэрэл зургийг:Т. Тэмүүлэн 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet