New Crush Г.Даваадалай
2022 оны 5 сарын 9

Өчигдөр бас л тэр тайзан дээр жинхэнэ урлаа. Ямар яруу хоолой, ямар халуухан төрх, ихэмсэг бардам юм бэ. Г.Даваадалай хэзээ язааны урлагийн хүн юм, өгөгдөл байна. Одоо жинхэнэ ус нутаг, угсаа гарлыг нь цээжилдэг цаг. Ингэж л оддын амьдрал эхэлдэг. Г.Даваадалай Өмнөговь аймагт төрж өссөн. “Рояаль академийг хүний нөөцийн чиглэлээр 2017 онд төгссөн. Хятадын Hangzhou хотод хоёр жил хэлний бэлтгэлд суралцаж байхдаа дууны тэмцээнд орж байж шүү.

Түүний бие бялдар ч бас өөлөх юмгүй төгс. Түүний өвөө улсын өсөх идэр начин бөх, тээврийн жолооч хүн байжээ. Жолооч нар угаасаа сайхан дуулдаг өгөгдөлтэй, ээж нь бас дуулдаг байж. Бөх удамтай дуучин гентэй хүү энэ дайны харагдалгүй л. Рейтинг маш өндөр, хүлээлт ихтэй, үзэгч түмний хайр хүндлэлийг хүлээсэн шинэ од ийнхүү мэндэллээ. Ялагч болсон ч эс болсон ч тэр уран бүтээлээ хийхээс аргагүй. Урлаг түүнд л зориулагдсан ертөнц гэлтэй.

Д. Сэргэлэн

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet