Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмийн Айвико, Монос, Нахиа үйлдвэрүүд дээр ажиллаж байна
2022 оны 5 сарын 8

Өнөөдөр буюу 2022 оны 5 сарын 8 -нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд  эмийн АЙВИКО, МОНОС, НАХИА үйлдвэрүүд дээр ажиллаж байна. АЙВИКО үйлдвэр нь Монгол улсын тарилгын шингэн хангадаг томоохон үйлдвэр бөгөөд Эрүүл мэндийн сайд С.Эхболд тус компанийн тарилгын шингэний үйлдвэр ба лабораторитай танилцлаа. Үүний дараа МОНОС компанийн шинээр байгуулагдсан Эм судлалын хүрээлэн, МОНОС эмийн үйлдвэрийн химийн лаборатори ба эмийн үйлдвэртэй танилцлаа.

Мөн Нахиа компанийн үйл ажиллагаатай  танилцлаа. Нахиа компани нь 1994 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 15 нэрийн тарилгын уусмал 7 нэрийн антибиотикийг эм үйлдвэрлэлийн GMP шаардлага хангасан нөхцөлд үйлдвэрлэж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмийн салбарын хамт олон цар тахлын хүнд үед хүчин чармайлт гарган ажиллаж эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл ба импортыг ханган ажилласанд  талархал илэрхийлж цаашид эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл ба худалдаанд шаардлагатай эрх зүйн орчинг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэн ажиллах тус салбарын хамт олны санал бодлыг тусган ажиллахаа мэдэгдлээ.     

    

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet