Анупам Трипати: ”Монгол хүүхдүүдэд туслах чин сэтгэл өвөртлөн хүрэлцэн ирлээ”
2022 оны 5 сарын 7

“Squid game” киноны Али Абдулын дүрийг бүтээсэн, жүжигчин Анупам Трипати сайн үйлсийн төсөлд нэгдэхээр Монголд иржээ. 

Зүрхний мэс засалч Б.Болдсайхан эмчийн байгуулсан "Бундан" сангийн "Хязгаараас чанар" төсөл нь өнгөрсөн жил 21 аймгаар явж, сүүлийн оношилгоог хийж, 10400 хүүхэд зүрхний хагалгаанд орох шаардлагатай байгаа аж. Энэ санд хандив цуглуулахаар залуус сайн үйлсийн аян зохион байгуулах гэж байгаа гэнэ.

"Beyond the borders" төслийн санаачлагч Б.Янжиндулам:

-Би БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Миний хувьд одоо мэргэжлээрээ ажиллахгүй байгаа ч Өмнөд Солонгос улс дахь харилцаа холбоогоо бататган, их сургуулийн төгсөгчидтэйгээ хамтарч, "Янжиндулам" төрийн бус байгууллагаараа дамжуулан монгол хүүхдэд туслахаар энэ төслөө эхэлсэн. Нэг ч гэсэн хүүхдийн амь насыг аврахын тулд бид нэгдэж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ онд Өмнөд Солонгос, Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ой тохиож байгаад баяртай байна.

"Янжиндулам" төрийн бус байгууллагаас Монголын алслагдмал хязгаар нутагт оршин суудаг, төрөлхийн зүрхний гажигтай, яаралтай мэс засалд орох шаардлагатай боловч эмнэлгийн оношилгоо, үйлчилгээнд хамрагдах боломжгүй байгаа бага насны хүүхдүүдийн мэс заслын зардалд зориулж хандив цуглуулах зорилготой сайн үйлсийн төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Өмнөд Солонгост төдийгүй олон улсад танигдсан, абстракт, контемпорари чиглэлээр уран бүтээлээ туурвидаг залуу зураач И Юн Жон бие даасан үзэсгэлэнгээ дэлгэж, уран зургийн худалдаа зохион байгуулна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet