Индонез: Нууцлаг хепатитаар гурван хүүхэд эндэв
2022 оны 5 сарын 7

Индонезийн Эрүүл мэндийн яам Индонез улсад 2-11 насны гурван хүүхэд элэгний хурц хепатит өвчний улмаас эндсэн тухай мэдээлжээ. Ингэснээр, дэлхийн хэмжээнд учир битүүлэг элэгний хурц хепатитын улмаас эндсэн хүүхдийн тоо дөрөв болжээ.

Түүнчлэн тус улсад хүүхдүүдийн дунд үл мэдэх гарал үүсэлтэй элэгний хурц хепатитын тохиолдол нэмэгдэж байгааг тус анхааруулсан байна.

Тус яамны төлөөлөгч Сити Надиа Тармизигийн онцолсноор, үл мэдэх хепатитын тохиолдол нэмэгдэж байна. Өвчлөлийг үүсгэгч нь A, B, C, D эсвэл E вирус эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Урьдчилсан мэдээллээр, бяцхан өвчтөнүүдийн гэр бүлийн нэг ч гишүүнд элэгний хепатит илрээгүй байна. Бүх өвчтөнүүдийг Жакарта хотын халдварын нэг л эмнэлэгт эмчилж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, хүүхдүүдийн дунд тархаж буй үл мэдэх хепатитын 200 гаруй тохиолдолд дэлхийн 16 улсад илрээд байна. Үүнээс 17 тохиолдолд элэг шилжүүлэн суулгажээ. Ихэнх тохиолдлууд АНУ, Их Британид бүртгэгджээ. 2021 оны аравдугаар сард АНУ-ын Алабама мужийн эмнэлэгт эмчлүүлж байсан таван хүүхдэд үл мэдэх гарал үүсэлтэй элэгний хурц хепатитыг анх илрүүлсэн билээ. АНУ-д 20 тохиолдол бүртгэгдсэнээс Висконсин мужид нэг нас баралт албан ёсоор бүртгэгджээ. Үүнтэй зэрэгцэн, тус улсад сэжигтэй 109 тохиолдол болон таван хүүхдийн үхлийн шалтгааныг судалж байна.

Учир битүүлэг хепатит өвчний үед халуурах, бөөлжих, гүйлгэх, шээс харлах, арьс шарлах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet