Ая зохиогч, дуучин Д.Бердибекийн анхны бие даасан ”ЧИН ЗҮРХ” тоглолт 5 сарын 6нд болно
2022 оны 5 сарын 2

"Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогчдын нэг ая зохиогч Даулетбекийн Бердибек өөрийн бие даасан тоглолтоо хийхээр болжээ. 

Мөрөөдлийнхөө эхлэлийн цэгийг “Чин зүрх” хэмээн нэрлэж сэтгэлдээ урласан хөгжмөө бодлоосоо чөлөөлөн орчлон ертөнцөд түгээхийг хүссэн байх бөгөөд мөн “Чин зүрх” нэрээр нэрлэгдсэн цомгоо гаргажээ. 

Тэрээр дабл цомгоо Турк улсад хэвлүүлсэн бөгөөд Казак болон Монгол хэл дээрх нийт 32 дуу багтсан аж. 

Цомгийн нээлт өнгөрсөн 4 сарын 23-ны өдрийн 14.00 цагт "Аз хур" номын дэлгүүрт болсон юм.  Харин анхны бие даасан тоглолт нь 5-р сарын 6-ны өдрийн 19:00 цагаас "UB Palace"-ийн концертын их танхимд болох бөгөөд С.Жавхлан, Э.Чулуунчимэг тэргүүтэй поп болон нийтийн дууны уран бүтээлчид, мөн Казахстаны дуучин Х.Муратбек, И.Аугантай нар оролцох гэнэ. 

Найрал дууны удирдаач мэргэжилтэй тэрээр аль болох чанартай, урт настай уран бүтээл хийхийг зорин ажилладаг тухайгаа дурдсан бөгөөд уг цомог болон тоглолтод 2012 оноос хойш туурвисан шилдэг бүтээлүүд нь багтах аж. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet