Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлж буй эрт илрүүлэг амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт эхлэж байна
2022 оны 5 сарын 2

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд тогтмол хамрагдах нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаалын дагуу 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог эрүүл мэндийн байгууллагуудыг түшиглэн 6 насны багцаар улс орон даяар эхэллээ. Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ийг 510м2 талбайд 18 өрөөг шинээр засварлан, бүрэн тохижуулж, үйл ажиллагааны нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны газрын дарга нар, НЭМГ-ын орлогч дарга болон Амгалан амаржих газрын удирдлага, эмч, ажилчид, БЗД-ийн 16 хорооны “Насан-Урт” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон оролцлоо. Өнөөдрийн үзлэгээр БЗД-ийн 16 дугаар хорооны 34 /18-30 насны-22, 31-45 насны-3, 46-60 насны-9, 61-ээс дээш насны-9 / иргэнд эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоог амжилттай хийлээ. 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet