Үсчин залуугийн спонсор дeбют
2022 оны 1 сарын 19

Саяхан нүсэр шоу хийж Шангрилаг доргиосон Хосоо 2022 онд залуу уран бүтээлчийг спонсорлохоо зарлалаа. “ХОС МАСТЕР” салоны бие даасан HAIR COUTURE SHOW, “Kapous Professional Brand” -ийн монгол дахь албан ёсны нээлтийн ёслолын /2022.01.04/ үеэр залуу дуучин Б.Гангэрэл болон Ану, Motive, The logos хамтлаг мастер үчсин Хосоогийн дуунуудаар ая дуу барьсан нь гэнэтийн бэлэг болсон. Б.Хосбаяр шоун дээр хуран чуулсан олонд барьсан дараагийн гэнэтийн бэлэг бол залуу дуучин Б.Гангэрэлийг цаашдаа продюсерлэхээ мэдэгдэв. Охид залуусын харцыг булаасан дуучин маань рок попын салбарт хүч түрэн орж ирж байна. Оддын үсчингийн онцолж сонгосон залуу олны анхаарлыг ихэд татаж байна. Үсчид тэр бүр урлагт ийм тод оролцоотой байдаггүй. Хосоо өөрөө өндөр мэдрэмжээ гайхуулсаар байгаа. Энэ удаад их урлагт цахиур хагалахаар эргэлт буцалтгүй шийдэв бололтой.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet