Амараа “Алтан судар” өвлөв
2022 оны 1 сарын 18

С.Амармандахын Эзэнт гүрэн Монголын анхны night club болох “Non stop”-ын бууриндаа эргэн ирлээ. Тэрээр ковидын хүнд нөхцөл байдалтай байгаа энэ үед өөрийн “Empire night club”, ”Empire king lounge”-аа байгуулж амжсан. Амараа зөвхөн урлаг соёлоор амьдарч ирсэнгүй. Сүүлийн үед барилгын бизнес оролдож, төсөл нь амжилттай хэрэгжсэн.

Урлагийн хүн болоод ч тэр үү урлагийхнаа нээлтэндээ түлхүү урьсан байна. Мөн хэвлэл мэдээллийн салбарыхан хамгийн олноор хүрэлцэн ирсэн шоуны нээлт боллоо. Энэ үдэш Хөдөлмөрийн баатар СГЗ С.Сүхбаатар өв уламжлагдан ирсэн “Алтан судар”-ыг хүү С.Амармандахдаа өвлүүлсэн юм.

Урлагийн акулуудын нэг болоод ч тэр үү ойрын хэдэн жил тоглогдоогүй шоу тоглолтын дайтай нижгэр нээлт хийсэн. Хөгжмийн дуугаралт, тайз засалт, талбай гээд бүх талаараа high зэрэглэлийн клуб нээснийг зочид ам дамжин ярьцгааж байлаа. Дотор засал, хийц дизайнаа Амараа өөрөө гаргасан гэсэн шүү.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet