Хийсэн үйлийн үр чинь Сүүдрээр гэтэх болно
2022 оны 1 сарын 14

 

“Тоонот пикчерс”-ийг үүсгэн байгуулагч, найруулагч, жүжигчин Б.Батбаатар Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “Сүүдрээр гэтэгч” уран сайхны кино энэ сарын 13-нд нээлтээ хийлээ. Гол дүрд жүжигчин Э.Пүрэвжаргал, Б.Батбаатар, Д.Мөнхтөмөр, Д.Баярчимэг нар тоглосон бол БНСУ-аас И Соль Гү, Са Вүү, Ен Дун Хунг, Мин Жү Хүг нар тоглож нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ. Монголдоо анх удаа гадны олон жүжигчид тоглуулсан, гадны олон хүнтэй баг бүрэлдэхүүн ажилсан кино боллоо.

“Тоонот пикчерс” болон Солонгосын “Film Fun” кино компанитай хамтарч “Сүүдрээр гэтэгч”  адал явдалт, триллер, фантастик төрлийн киног гурван жилийн хугацаанд нийт хагас тэрбум төгрөгний өртөгтэйгөөр бүтжээ. 

Нээлтийг Төрийн туульч СГЗ Э.Баатаржав эртний цуурын аялгуугаар "Сүүдрээр гэтэгч" уран сайхны кино нээлт эхэлж гол дүрийн жүжигчин Э. Пүрэвжаргал буюу пунтик СТА цолоор мөн Б.Болдбаатар СТА цолоор шагнагдлаа. 

"Сүүдрээр гэдэгч" кино нь олон улсад онц ноцтой гэмт хэрэгтэн хэмээн эрэн сурвалжлагдаж буй Эрик Жуг эрэн сурвалжлах сэтгүүлч Хеон Бин хайж Улаанбаатарт ирнэ. Эрик Жу нүүр солиулах мэс засал хийлгэж, харын шидийн хүчээр ой санамжаа алдана. Хеон Бин учир битүүлэг хэргийн гэрч болоод зогсохгүй далд ертөнцийн итгэмээргүй зүйлс түүнд тохиолдоно. Харын шидийн хүчтэний дүрд Э.Пүрэвжаргал тоглосон бөгөөд эрэн сурвалжлагдаж байгаа Эрик Жу-тай арга билгийн холбоотой болж ховсдуулсан байна. График дизайн, дууны өндөр түвшинд хийгдсэн тус кино нь Монголдоо анхдагч "Скайфай action" төрлийн кино гэхэд хэлсдэхгүй. Эцэст нь Эрик жу болон харын шидтэний хийсэн үйлийн үр яаж сүүдрээр гэтсэнийг та бүхэн киноноос таалан болгооно уу. 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet