Д.Тогтохсүрэн: Бид улсын өмгөөллийн том сүлжээ бий болгох гэж байна
2022 оны 1 сарын 14

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Өмнөх хуулиар зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчдад улсын өмгөөлөгч үйлчилгээ үзүүлэх зохицуулалт байсан. Харин уг хууль хэрэгжиж эхэлснээр үйл ажиллагаа нь өргөжүүлж, хэргийн гэрч, хүүхэд, өөрийгөө хамгаалах чадваргүй хүн, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, ажлын халагдсан хүмүүст өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг болгохоор тусгажээ. Үүнээс гадна үл хөдлөх хөрөнгө эзэмшигч, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон хүмүүст өмгөөлөл үзүүлэхээр заасан байна.  Энэ үеэр  УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Ийм хууль гаргаж болохгүй байна. Бид улсын өмгөөллийн том сүлжээ бий болгох гэж байна. Асар мөнгө гарна шүү дээ. Аймаг, суманд нэгжтэй болно, таван жил тутамд тэтгэмж олгоно, орон сууцаар хангана, тээврийн хэрэгсэл унааны мөнгийг нь өгнө гэж байна. Ийм боломж төсөвт байхгүй.

Өмгөөлөгч хувийн журмаараа ажиллаад, харин төлбөрийн чадваргүй иргэнд төрөөс төлбөрийг нь шийдээд өгдөг байх ёстой. Дахин нэг том төрийн алба байгуулж, нийгмийн бүх асуудлыг шийдэж болохгүй байх" гэлээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet