”Coachella 2022” наадамд The HU хамтлаг оролцоно
2022 оны 1 сарын 14

Амьд хөгжмийн алдартай наадмын нэг Coachella энэ оны дөрөвдүгээр сарын 15-17 болон 22-24-нд АНУ-ын Калифорнид зохион байгуулагдахаар товлогдсон.

Наадамд оролцох уран бүтээлчдийг өчигдөр албан ёсоор танилцуулсан бөгөөд үүнд хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг The HU хамтлаг багтжээ.

The HU дөрөвдүгээр сарын 15 болон 22-нд тайзнаа гарах хуваарьтай байна.  Жил бүр дэлхийн алдартнууд цугладаг тус наадам цар тахлын улмаас хоёр жил турш тоглогдоогүй байна. 

'

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet