Дэлхийн аварга, МУГТ М.Анхцэцэгийн эрхэм цолны ёслол хүндэтгэлийн арга хэмжээний фото агшин
2022 оны 1 сарын 13

"Эрхэт Монгол" группын тамирчин Монгол Улсын Гавьяат тамирчин, хүндийг өргөлтийн ДЭЛХИЙН АВАРГА М.Анхцэцэг 65 жилийн түүхт Монголын хүндийг өргөлтийн спортод Ази, Дэлхийн анхны медалийг хүртсэн. Тэрбээр Узбекстан улсын Ташкент хотноо болсон хүндийн өргөлтийн ДАШТ-д 87 кг-ын жинд огцмоор 109 кг, түлхэлттэйгээр 141 кг, нийлбэрээр 250 кг-ыг амжилттай өргөж, алтан медаль хүртсэн юм.  Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан М.Анхцэцэг аваргын амжилтыг мялаан "Эрхэт Монгол" групп шинэ оны босгон дээр BMW X4 автомашин бэлэглэсэн бол түүний багш Ц.Хосбаярын хөдөлмөрийг үнэлэн 3 өрөө байраар мялаасан юм. Ингээд гавъяат цолны ёслолын арга хэмжээний үеийн фото агшинг хүргэж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet