Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын ээлжит тулаанаа АНУ-ын боксчин, 29 настай Виктор "Vicious" Пасильястай хийх гэж байна.
Тулаан энэ сарын 22-нд болох товтой бөгөөд Нью Жерси мужийн Атлантик сити хотын "Borgata Hotel & Casino" цогцолборт болно. Рассель Төгсцогттой 2020 оны хоёрдугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байгаа билээ.