Ард түмний гавьяат Б.Эрдэнэцэцэг тeатртаа ирлээ!
2022 оны 1 сарын 13

Толгойтой болгон шагнуулж байхад торойж тормойж үлдсэн хүмүүсийн нэг бол Б.Эрдэнэцэцэг. Магадгүй төрийн байгууллагат данстайд нь шагнал их олддог юм уу. Эсвэл олон рeкламанд тоглосон байх "оноштой" юм уу хэн мэдлээ. 

Тайз дэлгэцийн сайхан бүсгүйчүүдийн нэг яахын аргаггүй жүжигчин Б.Эрдэнэнцэцэг билээ. 1993 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрээр 20 жил тасралтгүй УДЭТ-ийн тайзнаа тоглосон. Хамгийн анхны уран бүтээл болох "Тэнгэрийн сахил" кинонд оюутан ахуй цагтаа тоглож үзэгч түмэнтэйгээ уулзаж байснаас хойш олон сайхан дүрээр нь ард түмэн мэдэх биз ээ. УДЭТ-аас 2013 онд гарч өөрийн "Чононгоо" фильм студийг байгуулан кино уран бүтээлд түлхүү ажиллаад байсан жүжигчин бүсгүй маань эргэн алтан тайзнаа үзэгч түмэнтэйгээ учран золгох боллоо. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet