Шатахуун түгээх станцуудад сар бүр гэнэтийн шалгалт хийнэ
2022 оны 1 сарын 12

Иргэдийн дунд шатахууны чанар муу, ус хольсон байна гэх хэл ам гараад удаж байна. Энэ байдлаас болж АМГТГ-аас хэвлэлийнхэнтэй хамт шатахууны газруудад гэнэтийн шалгалт хийдэг болоод байгаа. Тэд иргэдийн гомдлын дагуу сард нэг удаа шатахууны чанарт шалгалт хийхээр болоод байгаа юм. Түүвэрлэсэн байдлаар шатахуун түгээх станцуудаас дээж авч, хяналтаа үргэлжлүүлэх аж. 

АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн мэргэжилтэн Л.Төмөр "Аж ахуйн нэгжүүд чанарын шаардлага хангасан шатахуун нийлүүлдэг. Устай, механик хольцтой шатахуун худалдаалж байна гэдэг ташаа мэдээлэл. Агуулахаас станцад шатахуун нийлүүлэхдээ хий шахах боломжгүй. Ус хүнд жинтэй тул дороо тунадаг. Өдийд хөлдчихнө. Стандарт, хэмжил зүйн газраас шахалтад байнга хяналт тавьдаг, ямар нэг асуудалгүй. Шатахууныг гаднаас нь хараад, үнэрлээд, чанартай эсэхийг мэдэх боломжгүй" гэв.

АМГТГ-ын Уул уурхай, газрын тосны төв лабораториос өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 21-нээс 2022 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд шатахуун түгээх станцуудаар борлуулж буй бүтээгдэхүүнд хяналт, шалгалт хийжээ. Уг шалгалтаар зөрчил илрээгүй байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet