С.Амарсайхан: Гадаадаас ирсэн иргэдийг гэрийн ажиглалтад тодорхой хугацаанд тусгаарлах ёстой
2022 оны 1 сарын 12

Гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэрийг цуцлах чиглэлийг Засгийн газраас УОК-т өгчээ. Үүний хүрээнд онгоцны буудал, хилийн боомтуудад гаднаас ирж буй иргэдээс PCR шинжилгээг заавал авахаар болоод буй юм. Тэгвэл энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Өмнө тусгаарлалтад орсон иргэд тусгаарлалтын хугацааг дуусгасны дараа гарна. Цаашид гадаадаас ирж буй иргэдийг заавал тусгаарлах шаардлагагүй. Гэхдээ гуравдугаар тундаа хамрагдаж, PCR шинжилгээгээ өгсөн байх шаардлагатай. Тухайн иргэд гэрийн ажиглалтад тодорхой хугацаанд тусгаарлах ёстой. Энэ нь шууд иргэний хариуцлагатай холбоотой асуудал. Аялаж зугаалж, ажлаа амжуулаад ирж байхад нь дахиад гурав хоногийн тусгаарлаж аль аль талдаа хүндрэл учруулахгүй байх үүднээс харилцан ойлголцож, орчин нөхцлийг бүрдүүлж буй хэрэг юм" гэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet