Ч.Болортуяа: Хүүхдийн мөнгө олгох асуудал дээр иргэдэд хүндрэл учруулахгүй байхаар зохицуулалт хийнэ
2022 оны 1 сарын 12

Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг ehalamj.mn сайт болон ebarimt аппликэшнээр дамжуулан гаргахаар болсон бөгөөд уг хүсэлтийг сар бүр гаргах болсон юм. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тус асуудалтай холбоотой хуулийн журмыг хэлэлцсэн байна. 

Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "2021 оны арваннэгдүгээр сард Ирээдүйн өв сангийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотой журмын төсөл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдсэн.

Өөрөөр хэлбэл, иргэд сар болгон хүсэлт гаргасны үндсэн дээр хүүхдийн мөнгөө авах, эсвэл хадгалах зохицуулалт орж байгаа.

Ерөнхий сайдын зүгээс сар болгон хүсэлт гаргах нь иргэдэд хүндрэл чирэгдэл учруулна. Тиймээс журмыг хуулийн хүрээнд хэрхэн өөрчлөх боломж байгаа судалж танилцуулах чиг үүргийг холболгдох сайд нарт өгсөн" гэсэн юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet