”Харвард” Б.Дөлгөөн шинэ яамны ДЭД САЙД болох уу?
2022 оны 1 сарын 12

Шинээр байгуулагдсан Эдийн засаг, хөгжлийн яамны Дэд сайдаар  Харвард Б.Дөлгөөн томилогдох бололтой. Чухам ямар тохироо хийгдсэнийг мэдэхгүй ч Б.Дөлгөөнийг өндөр боловсролтой хэмээн түлхэж өгч байгаа сурагтай.

Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй. Олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй.

Боловсролын байдал:

2001 онд МУИС-ийн харьяа Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль

2003 онд Канад улсын Виктория хото Персон коллеж

2007 онд АНУ-ын Коннектикат коллеж

2018 онд АНУ-ын Харвардын Их сургуулийг тус тус төгссөн.

Ажлын байдал:

2007-2009 онд “Мосдак” ХХК-д менежер

2009-2010 онд “Төгс шийдэл” ХХК-ийн зөвлөх судлаач,

2010-2011 онд “Ньюком” ХХК-ийн ахлах санхүүч

2012-2014 онд “Тэнгэр капитал” ҮЦК-ийн дэд захирал,

2014-2015 онд “Монголын бизнес хөгжлийн холбоо” ТББ-ын ахлах зөвлөх

2019 оноос “Би Жи Би Пик” ХХК-ийн захирлаар тус тус ажилласан туршлагатай.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet