Тансаг зэрэглэлийн “ГРАНД МАРШАЛ” хотхоны ҮНЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ
2022 оны 1 сарын 12

Байгалийн үзэсгэлэнт Сэлбийн аманд “Эрхэт Монгол” группийн хэрэгжүүлж буй тансаг зэрэглэлийн “Гранд Маршал” дөрвөн улирлын цогцолбор хотхоны метр квадратын үнийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэл тогтоолоо.

2022 оны шинэчлэгдсэн үнийн хүрээнд “Гранд Маршал” хотхоны мульти хаус 1 м.кв нь 4.950.000, пентхаус 5.550.000, таун хаус 6.950.000, твин хаус 7.950.000, Сингли хаус 8.950.000 төгрөгөөр тус тус тогтоогдсон байна. 

“Барилга экспо-2021” үзэсгэлэнгийн шилдгийн шилдэг "Гран При" шагналт, “PEOPLE” сэтгүүлийн "2021 оны Онцлох үндэсний бүтээн байгуулалт", "Web Awards 2021" Монголын цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг бүтээн байгуулалт” шагналын эзэн "Гранд маршал" дөрвөн улирлын цогцолбор хотхон цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдал, компаниас шалтгаалаагүй бараа материалын тасалдал, хил, гаалийн хязгаарлалттай цаг үед өөрсдийн бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж, бүтээн байгуулалтаа урагшлуулсаар байна.   

“Гранд Маршал” хотхон нь “МИГ даатгал” ХХК-ийн “Барилга угсралтын”, “Эд хөрөнгийн”, “Гэнэтийн ослын” даатгалд иж бүрэн даатгагдсан бөгөөд хотхонтойгоо зэрэгцэн "Сэлбэ" олон улсын хүүхдийн зуслан кембрижийн хөтөлбөртэй 350 хүүхдийн сургууль, 150 ортой европ стандартын цэцэрлэг, 74 ортой эх, нялхсын сувилал, орчин үеийн стандартад нийцсэн заал, бассейн бүхий спорт комплекс, үйлчилгээний төвийг нэгэн зэрэг бүтээн босгож буй гэдгээрээ онцлог. 

Үүгээр ч зогсохгүй тус хотхонд сагсан бөмбөгийн гурав, хөлбөмбөгийн нэг талбайг төлөвлөсөн ба өвөлдөө Улаанбаатарын хамгийн том мөсөн талбайтай хотхон болохоор төлөвлөгдсөн.

Орчин үеийн интерьер, экстерьерийн шийдэлтэй 546 айлын тансаг зэрэглэлийн “Гранд Маршал” хотхон нь 2022 онд 13.2 га талбайд бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх ба нэгдүгээр ээлжийн мульти хаус ангиллын МН1- ээс МН6 хүртэлх блокийн угсралт 100 хувь дуусаж, фасадны ажил 50 хувь, дотор заслын ажил МН1 блок 90 хувь, МН2 блок 60 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Мөн нэгдүгээр ээлжийн таун хаус ангиллын TH1-ээс ТН9 хүртэлх хаус болон твин хаус ангиллын TW1-ээс TW8 хүртэлх хаусын үндсэн бүтээцийн ажил 100 хувийн гүйцэтгэлтэй, заслын ажил үргэлжилж байгаа аж.

Хотхоны доторх инженерийн шугам сүлжээний ажил 95 хувь, бохирын шугамын материал татан авалт 100 хувь, гүйцэтгэл 10 хувь, цахилгааны хангамжийн шугамын материал татан авалт 100 хувь, гүйцэтгэл 30 хувьтай өрнөж байна. Өвлийн хэт хүйтрэлтийн үеийг эс тооцвол инженерийн шугам сүлжээ угсралтын ажил зогсолтгүй үргэлжлэх юм.

“Гранд Маршал” хотхоны хаусны сонголт тун цөөхөн үлдсэн тул агаарын сайхан Сэлбийн аманд тансаг зэрэглэлийн хороололд тав тухтай амьдрахыг хүссэн та бүхэн яараарай.

МУЛЬТИ ХАУС: Үндсэн үнэ- 1 м.кв – 4.950.000₮

Өрөөний сонголт:

2 өрөө - 47.66 м.кв, 48.18 м.кв, 54.18 м.кв

3 өрөө - 75.35 м.кв, 77.85 м.кв

ПЕНТХАУС: Үндсэн үнэ-1 м.кв – 5.550.000₮

Өрөөний сонголт:

4 өрөө - 97.34 м.кв

4 өрөө - 106.65 м.кв

ТАУН ХАУС: 1 м.кв – 6.950.000₮

Өрөөний сонголт:

6 өрөө - 198.42, 206.7 м.кв

СИНГЛ ХАУС: 1 м.кв - 8,950,000₮

Өрөөний сонголт:

7-8 өрөө 259 м.кв,

8-9 өрөө 333 м.кв,

10-12 өрөө 483 м.кв.

ТВИН ХАУС: 1 м.кв 7,950,000₮

Өрөөний сонголт:

4 өрөө буюу 2 давхар - 160.32 м.кв

6 өрөө буюу 3 давхар - 228.7 м.кв

"ЭРХЭТ МОНГОЛ" ГРУПП ЭЗНИЙ СЭТГЭЛЭЭР БҮТЭЭНЭ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet