НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар хэвийн боовоо тараагаад эхэлжээ
2022 оны 1 сарын 12

НИТХ-ын Төлөөлөгч Б.Сүхбаатар, Б.Пүрэвдагва нар Сар шинийн баярыг угтаж өөрсдийн тойргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн юмдаг уу даа. Тоглолт үзүүлж, хэвийн боов 10, 10 ширхэгийг тараасан л гэнэ. Төлөөлөгч Б.Сүхбаатарын боовны дайллага дуусахгүй нь шүү. Ямар ч албан тушаалд очсон өгдөгөө л өгч явдаг түүнийг баяр болгоноор хэвийн боовоо бэлэглэдгийг хүн бүр шахуу мэддэг болчихоод байна дөө. Уг нь одоо тэр Хотын зургаан орлогчийн нэг.  Тэр дундаа бүр Барилга, хот байгуулалт хариуцсан орлогчоор ажиллаж байгаа. Боов, еэвэн бэлэглэдэг уламжлал нь нэг л өдөр өргөжиж байр болж өөрчлөгдөөсэй гэж зарим ахмадууд ерөөдөг л гэнэ шүү. Ямартаа ч зарим хүнд алтан хошуу хүргэхэд ийм байна. Төлөөлөгчид тойргийнхоо ахмадуудыг баярлуулаад эхэлсэн байна. Тэдний дээд үеийнхэн болох эрхэм гишүүд тойрогтоо үүцээ хэзээ задлах юм болдоо. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet