Х.Нямбаатар: Олон компани, боловсролын байгууллагууд төрийн бус байгууллагын нэрээр ашиг олж байгаа
2022 оны 1 сарын 10

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар өнгөрөгч долоо хоногт УИХ-аар хэлэлцсэн Холбооны тухай, Сангийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн байна. Дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар МАН-ын бүлэг завсарлага аваад байгаа билээ.

Хууль санаачлагчийн хувиар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар зарим зүйлийг онцоллоо. Тухайлбал, тэрбээр " Холбооны тухай хууль нь 24 жилийн өмнө батлагдсан Төрийн бус байгууллагын тухай хууль юм.  Төрийн бус байгууллагын тухай хуулийн ганцхан заалтаар сангийн харилцааг зохицуулдаг.  

Энэ хуулиар төрийн бус байгууллагын удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, дүрэм, татан буугдах зэрэг бүх харилцаа, зохион байгуулалтыг тодорхой болгож өгч байгаа. Түүнээс биш иргэний нийгмийн байгууллагуудыг хаасан, боомилсон зүйл огт байхгүй.

Өнөөдөр маш олон төрийн бус байгууллага бүртгэлтэй байдаг ч 400 орчим нь татварын байгууллагад татвараа тайлагнадаг. Иргэний нийгмийн байгууллага гэдэг нэрийн дор 2-3-хан хүн ярьж байгаа нь бүгдийг нь төлөөлж байгаа хэрэг биш. Ер нь гаднын байгууллагуудын санхүүжилтээр энэ хуулийг батлуулахгүй байх оролдлого хийгдсээр ирсэн. Өнөөдөр олон компани, дээд боловсролын байгууллага төрийн бус байгууллагын нэрээр ашиг олж байгаа. Тэдгээр хүмүүс иргэний нийгмийн байгууллагын нэр барьж хуулийг батлуулахгүй байх оролдлого хийж байна" хэмээв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet