ФОТО: “Monroze” брэндийн шинэхэн загваруудтай танилц
2022 оны 1 сарын 10

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч С.Сарнайг “Яг түүн шиг” шоуны анхны оролцогчдын нэг гэдгээр хүмүүс илүүтэй мэднэ. 2014 онд Азийн “Star model”-иор шалгарч, ‘Miss world next top model’ тэмцээний ‘Miss Internet’ шагналыг хүртсэн өнөө цагийн загварын сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл болж яваа. Өөрийн нэрийн брэнд болох “Monroze” дэлгүүрээ нээгээд нэлээдгүй хугацааг үдээд буй. Тэгвэл 2022 он эхлэнгүүт брэндийн шинэхэн загваруудыг үзэгч олондоо танилцуулсан нэгэн гайхалтай оройн фото агшинг хүргэж байна. Тэрбээр хэлэхдээ “Monroze” хэмээх нэрийг ээж минь өгсөн. Ээж маань хэлэхдээ, алсын харааг бодоод МОНГОЛ буюу MON, харин Сарнайгийн бүтээл учраас ROZE гэж бодоод, "MONROZE" нэрийг хайрласан. ‘Чиний нэр Сарнай чи өөрөө Монгол хүн. Цаашдаа дэлхийн тавцанд гарна гэж мөрөөдөж юмаа хий’ гэж ээж маань хэлж байсан нь одоогийн БИ бий болсон гэж байв. Түүний хувьд “Monroze” салоноо 2015 онд үүсгэн байгуулсан бөгөөд анх “Monroze” салон ажиллуулж байгаад сүүлдээ өргөжүүлж, 2018 оноос “Monroze” брэндийн дэлгүүрээ нээжээ. ‘Monzore’ брэнд хувцас, бүснээс гадна хулдаасан материалаар цүнх, мөн гоо сайхны багс, нүүр цэвэрлэгч, сормуус, гоо сайхны бүтээгдэхүүн, мөр тэгшлэгч, гар цүнх хийдэг гэнэ. Модeль, брэнд бүтээгч бүсгүй нэгдүгээр сарын 4-нд “ХОС МАСТЕР” салоны бие даасан HAIR COUTURE SHOW, “Kapous Professional Brand” -ийн монгол дахь албан ёсны нээлтийн ёслолын шоун дээр бүтээлээ толилуулахын зэрэгцээ өөрөө тайзнаа гарсан.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet