Зөвлөгөө: Зарим төмөр аяга хар тугалга ялгаруулдаг
2022 оны 1 сарын 9

Та гэртээ ямар сав суулга хэрэглэдэг вэ? Та сав суулгаа анзаараад нэг үзээрэй. Бид ямар саванд хүнсээ бэлтгэж, боловсруулж, зөөж байна вэ?

ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор, хоол зүйч М.Пүрэвжав:

-Бид зөв хооллолтын талаар их ярьдаг. Хооллолт өвчлөлийн эх үүсвэр болж байна гэдэг ч зөв хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх гэдгээр илэрхийлэгдэхгүй. Хоолыг яаж боловсруулах, хэзээ, ямар хэмжээгээр идэж байгаагаас олон зүйл хамаарна. Үүний нэг нь ямар сав суулгад хоолоо зөөж, хадгалж, хийж идэж байна вэ гэдэг чухал. Хорт хавдар ч үүнтэй зохих сэжмээр холбоотой.

Нэгдүгээрт, хуванцар савыг хэрэглэж болох ч түүн дээр буй тэмдэглэгээг харах хэрэгтэй. Тухайлбал, бидний ирсэн айлын савны тэмдэглэгээ гурвалжин дотор тав гэсэн тоо бүхий, доороо үсгэн тэмдэглэгээтэй байна. Энэ нь хүнсэнд хэрэглэж болох сав гэсэн үг. Хуванцар савнууд долоон янзын тэмдэглэгээтэй. Үүнээс нэг, хоёр, тав нь аюулгүй тэмдэглэгээ юм. Мөн зургаа, долоо гэсэн тоо аюултай буюу өөр зориулалтаар хэрэглэгддэг. Тиймээс тэмдэглэгээг хараад хүнсэнд ашиглаж болох үгүйг, олон удаа эсвэл нэг удаа ашиглах зэргийг мэдэх боломжтой.
 
Хоёрдугаарт никель буюу гангаар хийсэн хувингийн талаар танилцуулъя. Бүх саванд хүнсэнд зориулсан, эсэх талаар тэмдэглээ байх ёстой. Гангаар хийсэн хувин дээр хүнсний зориулалтаар ашиглаж болох, үгүй талаар мэдээлэл байхгүй байна. Хэдий гангаар хийсэн ч хүнсэнд зориулсан тохиолдолд маш сайн нягттай буюу  металлын ионууд доторх зүйл рүү нь шилжиж ордоггүй байхаар хийгддэг.
 
Гуравдугаарт аягыг хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс биш стандартын шаардлага хангахгүй газраас хямд үнэтэй аваад зарах тохиолдол бий. Хямдыг харж аваад хэдэн жилийн дараа  түүнээс илүү их зардал бүхий өвчин, эмгэгт өртөх аюул, эрсдэл хүнсний сав суулгад бий. Зарим төмөр аяга хар тугалга ялгаруулдаг. Мөн аяганы ирмэг янз бүр байдаг тул угаалт муугаас бохирын үлдэцтэй байдаг. Хүнсний сав суулганы нэн тэргүүний шаардлага бол угааж цэвэрлэхэд хялбар хийц, бүтэцтэй байх ёстой. Хоол үйлдвэрлэл, хоолтой холбоотой бүх зүйлийг анхаарч байж зөв хооллолт болно.
 
Дөрөвдүгээрт, паалантай сав суулгыг хэрэглэж болно. Паалантай сав суулгыг гамгүй хэрэглэснээс паалан нь ховхорвол хүнсний зориулалтаар ашиглах боломжгүй.

Эх сурвалж: Хоол зүйч - Hoolzuich

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet