С.Энхболд:Эмч, эмнэлгийн ажилчид ковидын шинэ давалгаатай тэмцэх бэлтгэлээ бүрэн хангажээ
2022 оны 1 сарын 9

Цар тахлын дараагийн давлагаанд хариу арга хэмжээний бэлтгэл ажлыг эрчимжүүлж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцлов.

Тэрбээр "Өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр миний бие Баянзүрх дүүргийн тандалтын баг, 26 дугаар хороо, 27 дугаар хорооны өрхийн эмнэлэг, дархлаажуулалтын цэгүүд дээр очиж ажиллав.

Мөн Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчилдэг зарим эмийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, дэмжлэг удирдлагаар ханган ажиллалаа.

Коронавируст халдварын өмнөх давлагаануудыг эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчдын нөр их хичээл зүтгэлээр даван гарсан. Энэ удаа ч тэд маань шинэ давлагаатай тэмцэх бэлтгэлээ бүрэн хангажээ.

Энэ удаагийн давлагаа нь томуутай хавсарч эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Иргэд та бүхэн амны хаалтаа тогтмол зүүж, гэр ажлаас өөр газраар зорчихгүй байж, агааржуулалт муу, олон хүн цугласан газраар аль болох орохгүй байх, гараа тогтмол халдваргүйжүүлэхийг анхааруулж байна.

Дархлаажуулалтын нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг мөн уриалж байна" гэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet