А.Пүрэвдулам: Э.Бат-Үүл гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй хүмүүсийн нэг
2022 оны 1 сарын 9

Шүүхийн байгууллагаас Э.Бат-Үүлийг  эрх мэдлээ урвуулан ашиглаж ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгаар дамжуулан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн" групп рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн. Улмаар өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлд  дөрвөн жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг гурван  жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан. Өмгөөлөгч, хуульчдын зүгээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 онд дууссан бөгөөд хуулийг өөрөөр хэрэглэж, шүүхээс буруу шийдвэр гаргасан гэж үзэж буй. 

Э.Бат-Үүлийн хувьд хоригдсоныхоо дараа 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд хорих ангиас захидал бичсэн байдаг. Харин үүний дараахан түүний хэвлэн нийтлэх эрхийг хаажээ.

Энэ талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам "Хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө бол хэвлэн нийтлэх эрх чөлөө. Гэтэл Э.Бат-Үүл баатрын энэ эрхийг 409 дүгээр хорих ангийн удирдлагууд хаажээ. Энэ зөвхөн Э.Бат-Үүл гэдэг хүний асуудал биш. Дамжин өнгөрүүлэх 409 дүгээр хорих ангид шүүхийн эцсийн шийдвэр гараагүй, гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй хүмүүс хоригддог. Түүний нэг нь Э.Бат-Үүл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хэвлэн нийтлэх эрхийг хориглож хязгаарласан заалт байхгүй. Эрх зүйт ёсонд хуулиар хориглоогүй бүхэн хүлээн зөвшөөрөгддөг. Бат-Үүлийн хорих ангиас бичсэн нийтлэлүүдэд хорих ангитай холбоотой эсвэл хорих үйл ажиллагаатай холбоотой нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Гэтэл хорих ангийн удирдлагууд Э.Бат-Үүлийг үзэл санааны хоригдол болгож байна" хэмээжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet