Төрийн ордонд шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна
2022 оны 1 сарын 8

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан Монгол Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 10 дахь удаагийн шигшээ тэмцээн 2022 оны нэгдүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдаж байна.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд нийт 6000 гаруй шатарчин оролцож байгаагаас 645 шатарчин шалгарч, аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн байна. Эхний шатны тэмцээнд Увс аймагт 509, Баянхонгор аймагт 449, Завхан аймагт 408 буюу хамгийн их шатарчин оролцсоноороо бусад аймгуудаа манлайлжээ. Уг тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2000-аас дээш гараагүй сонирхогчид оролцож байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet