Хүүхдийн мөнгө олгох шинэчлэсэн журам ТУН УДАХГҮЙ
2022 оны 1 сарын 8

Хүүхдийн мөнгө олгох журам шинэчлэгдэж байгаа. Төсөв нь Сангийн сайдын багцад шилжсэн ч хүүхдийн мөнгө авах хүсэлтээ илэрхийлэх, зохицуулалт гаргах гэх зэрэг ажил нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны чиг үүрэгт хэвээрээ байгаа аж. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Одоо журмаа боловсруулж байгаа тул Засгийн газрын дараачийн хуралдаанаар хүүхдийн мөнгө олгох шинэчилсэн журмаа батлахаар ажиллаж буй. Хүүхдийн мөнгөний тухайд эцэг эхчүүд хүсвэл 100 мянган төгрөгийг авч болно. Энэ сар буюу нэгдүгээр сард хүсэлтийг хэрхэн авах шийдлүүдийг гаргаж байгаа.  “E-barimt” системийг ашиглан дансыг нь авч 300,000 төгрөг, вакцины 50,000 төгрөг олгосон туршлага бий. Тиймээс “E-barimt”, “E-halamj” аппликэйшнийг хөгжүүлж байна. Мөн эдгээрийг "Е-Mongolia"-д холбоно. Хэрэв гар утас, цахим хуудсаар дамжуулан хүсэлтээ илэрхийлэх боломжгүй бол Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын бүхий л хэлтсүүдээр дамжуулж хүсэлтийг авна" гэсэн юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet