Төрийн захиргаа хөөрхөн, залуу бүсгүйгээр хүч сэлбэх нь
2022 оны 1 сарын 7

Засгийн газрын хуралдаанаар шинэ яамдын бүтцийг баталсан бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан,  Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт түр хугацаагаар давхар хариуцуулахаар болоод байна. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр сайд чиг үүргийн хувьд түр хариуцан ажиллах юм.

Харин тус яамдын төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нарыг томилохоор болсон нь олны анхаарлыг хамгийн ихээр татаад байгаа юм. Угтаа яамны төрийн нарийн бичгийн дарга гэдэг асар хариуцлагатай, бараг л сайдаасаа илүү эрх мэдэлтэй, бодлогын түвшний албан  тушаал. Гэтэл ийм албанд туршлага хомс, нас залуу хүн тавьлаа гэх олны шүүмжлэл газар авч байгаа юм. 

Хамгийн гол нь өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг тус тус татан буулгасан. Гэтэл газрыг нь татан буулгаад дарга нарыг нь яамны төрийн нарийн бичгээр томилчихож байгаа нь энэ.

Б.Болор-Эрдэнийн хувьд  Ерөнхий  сайдын “хүн” гэгддэг. И-Монголиаг гол тоглолтоо болгосон түүнд төрийн захиргаанд ажиллаж байсан туршлага байхгүй гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Ямартаа ч И-Монголиа цахим системд хэдэн төрийн үйлчилгээг нэмснээр тэргүүн түшмэлийн албанд томилогдлоо. 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet