УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудсаараа дамжуулж "Улсын Дээд Шүүхийн 23 гишүүний 15 нь гэмт хэрэгт холбогдсон. Тэдний 17-г нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед томилж байсан" гэх утга бүхий лайв хийжээ.
Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ""1996 онд өөрийг нь хүн амины гэмт хэрэгт холбож, хорьж, цагдлаа, хөөрхий зовж зүдэрч байна". Хөвсгөлөөс сонгогдсон гишүүд учирлаж хэлээд би Оюунгэрэлийг туслахаараа авч байв. Тэд хүний төлөө, хүн чанартай хүмүүс байсан юм. Юмыг хэн, хэдийд, яаж дүгнэхээс болоод байх шиг байдаг юм" гэжээ.