Хятад иргэний 1.2 тэрбум төгрөгийг авч зугтжээ
2022 оны 1 сарын 4

Энэ сарын 3-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Ривер гарден" хотхонд оршин суух гадаад улсын иргэн халдлагад өртөж, 1.2 тэрбум төгрөгөө дээрэмдүүлсэн талаарх гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг яаралтай зохион байгуулж, гадаадын иргэнийг бүлэглэн дээрэмдсэн таван иргэнийг баривчилжээ.

Тодруулбал, БНХАУ-ын иргэн болох эрэгтэй 46 настай fan Jijang түүний Монгол орчуулагч эмэгтэй 30 настай Б.Н ийг хамт байхад нь үл таних бүлэг залуус гаднаас орж ирж дээрэмджээ. Ингэхдээ Хятад иргэн болон түүний орчуулагч эмэгтэй нарыг гар хөлийг хүлж, бэлэн 1,2 тэрбум төгрөгийг авч хэргийн газраас зугтсан аж.

Шалгалтын ажиллагааны дүнд 24-38 насны нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэйг олж тогтоон, хэрэг үйлдэхэд ашигласан авто машин, цүнхтэй мөнгийг эд мөрийн баримтаар хураан авчээ. Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet