90 настай эмэгтэй талийгаач нөхрийнхөө хүслийг биелүүлж, сайн найзтай нь гэрлэжээ
2022 оны 1 сарын 3

Винс Тригс нас барахынхаа өмнөхөн эхнэр Эйлиндээ эцсийн хүслээ хэлжээ. Тэрээр өөрийг нь нас барсны дараа сайн найзтай нь үлдсэн амьдралдаа хамтдаа байхыг эхнэрээсээ хүссэн юм.

Тэд нийт 71 жилийн хамтын амьдралынхаа хугацаанд дөрвөн хүүхэд, дөрвөн ач, долоон гучтай болжээ.

Винс Тригс өөрийгөө нас барсан ч эхнэр нь зовж шаналалгүй, хоёр дахь амьдралдаа хайраар дүүрэн байхыг хүссэн нь энэ аж. Тэрээр өөрийн эхнэр Эйлин болон түүний хайртай найз Рон Фултон хоёрыг үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлэхийг хүссэн байна. Винс нүд анихаасаа өмнөхөн өгүүлсэн хүслийг биелүүлж ахмад хос саяхан хуримаа хийжээ.

Винс, Эйлин хоёрын хүү Майк Триггс аавынхаа сүүлчийн өдөр өөрийн сошиал хуудастаа "Аав минь ээжийг уй гашууд хэт их автахгүй байхыг хүсэж буйгаа илэрхийлсэн бөгөөд хэзээ нэгэн цагт дахин гэрлэж, амьдралынхаа үлдсэн цаг хугацааг хуваалцаасай гэж хүссэн. Түүнийг өөртэй нь адил халамжилж, хайрлах хүнтэй хамт амьдрахыг хүссэн юм" гэжээ.

Бэлэвсэн эхнэр Эйлин эхэндээ үүнийг “солиотой зүйл” хэмээн тодорхойлж, үгүйсгэж байсан ч эцэстээ нөхрийнхөө хүслийг биелүүлжээ.

Хоёр эрэгтэй найз 2015 онд танилцаж, маш төвөггүй сайн найзууд болжээ. Фултоны эхнэр Мелба нь 2019 онд нас барах хүртэл Эйлин мөн түүний сайн найз байсан юм.

Винсийг нас барсны дараа Эйлин, Рон нар хамтдаа цагийг өнгөрөөжээ. Тэр түүнд Винсийн шүүгээг цэвэрлэхэд тусалж, хамтдаа хооллож, хөл бөмбөгийн тоглолт болон концерт хамт үзжээ. Тэд 2021 оны арванхоёрдугаар сарын 26-нд эхнэр нөхөр болсон юм.

Эх сурвалж: Today

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet