Түмний хайртай дуучин С.Жавхлан шүүхийн хаалга татав
2021 оны 12 сарын 6

Түмний хайртай дуучин С.Жавхлан парламентад дөрвөн жил гишүүний алба хашсан ч дорвитой ажил хийгээгүй, хэл амаа билүүдэж, хэлц үг ярьж суусаар суудлаасаа буусан. Даагаа нэхэн Ардчилсан намд гишүүнээр элсэн, сонгуульд өрсөлдсөн боловч даанч бараагүй. Үүний дараа урлагийн ажилдаа эргэн орж, их хотыг донсолгосон тоглолт хийж, тайз "нураагаад" амжсан. Иргэд ч түүнийг эргээд дуулахад баяртай байсныг хэлэх үү, улс төрөөс хол С.Жавхландаа хайртай даа гэдгээ ч зарлаж байсан удаатай шүү

Нэгэнт ард түмэндээ хайрлагдсан С.Жавхлан өнгөрөгч аравдугаар сард Сүхбаатарын талбайд суулт хийж, сайд дарга нарын эсрэг тэмцсэн. Гэвч мөнгө харж, өнгө дагасан түүний суулт шүүхийн хаалга татахад хүргэв. Суулт хийж байх үедээ ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчийн биед халдаж, гар утсаар толгой руу нь цохисон бичлэг олон түмнийг талцуулаад амжсан. Улмаар иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж дуусаад, С.Жавхлангийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet