Жилийн дөрвөн улиралтай бид чинь халуунд халж, хүйтэнд хөрөхийн эрхэнд хувцас хунараа тохируулж өмсөх гэж хэрэндээ чармайдаг. Харин махаа зулгаадаггүй цор ганц хүнээр Т.Доржханд тодорчих шиг. Гишүүний тангараг өргөхдөө Төрийн ордонд пүүзтэйгээ орж, төрийн хувцаслалтанд бус ёс зүйн кодтой болох багахан хичээл заагаад амжсан байдаг шүү.
Тухайн өдрийн сэдэв болсон өнөө лаг onitsuka tiger-ын пүүзээ хаана ч явсан гоёно гэж мэд. Өвөл, хавар, зун, намар гээд трэнд болгочихсон юм хойно байнга чирэхээс өөр яах билээ. ХҮН-аас сонгогдсон ганц гишүүн парламентадаа бол газардахгүй өндөр зэрэгтэй, мэдлэгтэй мань эр бүр onitsuka tiger-ын цуглуулгатай юм билээ. Тойргийн уулзалт, сайдын хүлээн авалт, Төрийн ордондоо ч углачих үдээстэй, үдээсгүй гээд нэг брэндээрээ л гоёдог гэнэ шүү.