“Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод ажиллах үеэрээ 240 сая ам.доллар буюу 683 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл тараад байна. Тодруулбал, тус үйлдвэрийг барьцаанд тавьж, зээл авлаа гэх шум цацагдаж байгаа юм. Тэгвэл зээлийн гэрээг “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд болох Х.Бадамсүрэн, орлогч Д.Үүрийнтуяа нар Арабын нэгдсэн Эмират улсын Дубайд ажиллахдаа хийсэн аж.
Гэрээнд, зэсийн баяжмалын экспортоо гэрээ хийсэн өдрийн ханшаар урьдчилан арилжих байдлаар явагдана гэж тусгагджээ.