“Хайрцагнаас” гарч тайзнаа амилсан “Уран хас”
2021 оны 12 сарын 2


Нэрт хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран Хас” сонгодог бүжгийн жүжгийн хөгжмийг хөгжмийн продюсер, хөгжимчин, дижэй Э.Итгэл орчин үеийн хэв маягт оруулж, авьяаслаг залуу дэглээч Ё.Дамчаабадгар орчин үеийн Хасын тухай шинэ цомнолын дагуу дэглэж найруулан үзэгчдийн хүртээл болголоо. 

“Уран хас” контемпрари балет нь орчин үеийн бүтээлч залуу Хас хүлээн зөвшөөрөгдөхгүй, бусдын хандлагаас хамааралтай байгаадаа хэрхэн шаналж буй хийгээд дурлалт бүсгүйтэйгээ хамт бэрхшээлийг даван туулж амжилтанд хүрч чаддаг тухай өгүүлнэ. Өөрсдийгөө хайрцаглаж бусдын бодож, хэлж байгаагаас хамааралтай оршихуй нь бидний толгойд л байдаг гэдгийг Хас, Хандармаа хоёр ухаарна. Иймд залуус хандлагаас илүү өөртөө итгэлтэй, зоригтой, хөдөлмөрч байхад ард нь амжилт угтаж авна гэдгийг ойлгуулахыг зорьжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet