Охиныг зодсон хоёр охин насанд хүрээгүй тул хариуцлага хүлээлгэхгүй
2021 оны 12 сарын 2

Өмнөд Солонгосын сурагч охид сургуулийнхаа Монгол охины гар хөлийг нь хүлж байгаад тамалжээ. Хэрэг 7 сард гарсан ч одоо л олон нийтэд ил болж байна. Тэд Монгол охиныг доромжилж, дээрэлхэж байхдаа бичлэг хийсэн бөгөөд сургуулийнхаа хүүхдүүдэд тараасанаар асуудал босчээ.

"MBC" телевизийн мэдээлсэнээр “дунд ангийн дөрвөн охин нийлж, 13 настай Монгол охиныг хүчирхийлжээ. Тэд бичлэг хийж дараа нь олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлсэнээр охин сэтгэл санааны гүн хямралд орж сургуульдаа явахаа больжээ. Хохирогч 10 жилийн өмнө БНСУ-д гэр бүлийн хамт очсон гэнэ. Хохирогчийг хүчирхийлсэн 14-16 насны хүүхдүүд өөрсдийн хийсэн бичлэгээ зарсан байдаг. Харамсалтай нь тухайн хүүхдүүдийг "тэнсэн харгалзах" үндэслэлээр суллаж, эрүүгийн ялаас чөлөөлжээ.

Бичлэгт 13 настай Монгол охины гарыг хүлж, ам руу нь архи хүчээр цутгах, татаж байсан тамхины ишээ идүүлэх, духан дээр нь хараалын үг бичих, дотоожийг нь толгойд нь углах, хувцасыг нь тайлуулж нүцгэлэн бичлэг хийжээ. Тэд бусдыг зодон, тохуурхаж, доромжилсон бичлэгээ сургуулийнхаа хүүхдүүдэд 5000 воноор худалджээ. Тухайн өдөр хохирогчийн ээж охиноо цагтаа ирэхгүй байсанд гайхан хайж эхэлсэн. Улмаар хүчирхийлэл үйлдэгдсэн газар болох 4 хүүхдийн нэгний гэрт очиход тагтан дээрээ нуугаад гаргаагүй гэнэ. Айж балмагдсан охиныг тагтнаас оруулж ирээд үргэлжлүүлж зодсон тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна. 

Тэгвэл охиныг зодож, тамласан 4 охины хоёрынх нь хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн бөгөөд хоёр нь насанд хүрээгүй тул хуулийн хариуцлагагүй хүлээлгэхгүй гэж MBC телевиз мэдээлжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet