“WINTER GARDEN”-г өнгөлөх гол дүр Б.Сансармаа
2021 оны 12 сарын 2


Жил бүрийн тренд загварыг тодорхойлдог,  тансаг даашинз, урлалын “O Couture” брэндийн “WINTER GARDEN” Entertainment Fashion Show болоход 6 хоног үлджээ. Тансаг зэрэглэлийн даашинз, содон загвар бүрийн нарийн хийцийг сэтгэлээ шингээн урладаг, дахин давтагдашгүй ховор бүтээлийг танилцуулдаг “O Couture”-ийн загварын шоу жил бүр өөр, өөр гэсэн өнгө аяс, содон онцлогийг агуулсан байдаг. Тиймдээ ч энэ удаад “O Couture”-ийг толгойлон удирддаг Д.Отгонжаргал, Э.Энхболд нар шоугаа “Steppe Arena” Мөсөн өргөөг мөнх ногоон байгалиар гэрэлтүүлэхээр шийджээ. Цор ганц урладаг содон загваруудыг амилуулах үзэсгэлэнт бүсгүйчүүд, загвар өмсөгчид энэ үдшийн гол баатрууд байдаг.

Үе, үеийн топуудыг цуглуулах “Winter Garden” шоунд энэ удаад эрчүүдийн хүсэмжит бүсгүй, халуухан бүсгүй Б.Сансармаа онцгойрно. "Хөөрхөнтийн хөндий" гэгддэг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг тэрээр сэтгүүлч мэргэжлээр төгссөн ч АНУ-г зорин жүжигчин мэргэжлээр суралцан эх орондоо ирж, "Single Ladies" кинонд тоглон карьераа эхлүүлээд амжсан. Өдгөө фэшн лүүкээрээ эрхгүй ялгардаг их хотын ганган хүүхнүүдийн нэг тэрээр фото модель хийж, брэндүүдийн нүүр царай болж яваа. Тиймдээ ч Мөсөн өргөөг гэрэлтүүлэх "Winter Garden"-ыг Б.Сансармаа өнгөлж, шоуг тэслэх нь.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet