Нийгмийн хариуцлагатай инфлюсерүүд
2021 оны 12 сарын 2

Олноо "хоёр Заяа" гэж цоллуулсан Д. Одзаяа, С. Заяа нар хамтран анхны рекламдаа тоглож, "City residence" хотхон, залуучуудад зориулсан шинэ төслийн нүүр царайгаар тодров. МҮОНРТ-ийн урдаа барих нэр хүндтэй чадварлаг нэвтрүүлэгч, нэгэн үеийн boyband-ийн дуучин хоёр оюутан ахуй цагаасаа нийлж, нэг гэрт орсноос өдгөө Монголын үлгэр жишээ хосуудын нэг, нийгмийн хариуцлагатай инфлюсерүүд хэдийнэ болжээ. "Бэлэг" Одзаяа контентоороо мянга, мянган байгууллага, ААН-тэй хамтарч, олон мянган хүнийг баярлуулж яваа Д. Одзаяа уг контентоо гардан хийгээд таван жилийг ардаа үджээ. Энэ хугацаандаа азтан болсон хүмүүсээ шагнан урамшуулж, шилдэг татвар төлөгч иргэнээр хүртэл шалгарсан гэж байгаа. Азтан шалгаруулах нэрээр азтандаа бэлгээ өгдөггүй, хуурах тохиолдол олон байдаг бол Д. Одзаяа нэвтрүүлгийнхээ 100 дахь дугаараар 100 хүн баярлуулж, Хайнань явах амралтын эрх бэлэглэж байсан бол 200 дахь дугаараар 200 хүн баярлуулж жинтэй тэмдэглэж байсан удаатай. Харин С. Заяа өнгөрсөн хугацаанд эхнэрийнхээ арын албанд ажилласан төдийгүй ковидыг үр ашигтай өнгөрүүлж "Дархлаа" гэж хөнгөн хөгжилтэй бичлэгийг хийж олон хүнд инээд бэлэглэлээ. Эхнэрээсээ ч дутхааргүй олон дагагчтай болоод амжсан. хамтдаа хөгжиж хамтдаа манлайлдаг шижигнэсэн хосууд хотын соёлыг түгээж эхэллээ. 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet