Х.Нямбаатар: Риогийн хэлэлцээр зогссон, ойлголцохгүй байгаа гэх асуудал байхгүй
2021 оны 12 сарын 1

"Оюу толгой"-н гэрээг сайжруулах ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэвлэлийнхэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Ажлын хэсгийн үндсэн зорилго УИХ-ын 92 дугаар тогтоолд дурьдагдсан 5 үндсэн асуудлаар шийдэл гаргаж, УИХ-д танилцуулах ёстой. Риогийн зүгээс бүх асуудалд хариу өгнө гэж итгэж байна.  Энэ долоо хоногт Риогийн талаас манайд бичиг ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Хэлэлцээр зогссон, ойлголцохгүй байгаа гэх асуудал байхгүй" гэв.

Мөн тэрбээр хэлэлцээрийн явцад Ерөнхий сайд "Засгийн газрын “Оюу толгой” ХХК-иас эзэмшдэг 34 хувьд ногдох өрийг өнөөгийн ханшаар нь 100 хувь тэглүүлэх, 

Ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах

Дубайн гэрээг бүхэлд нь хүчингүй болгох

Засаглалыг сайжруулах зэрэг асуудлуудад анхаарал тавих чиглэл өгсөн" 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet