”Зангараг” төсөл ”Төгсгөл” уран сайхны киноны нээлтийн урилга 1 сая төгрөг хүрлээ!
2021 оны 12 сарын 1

“Sky Pyramid” студийн 4 дэх уран бүтээл "Төгсгөл" уран сайхны кино үзэгчдэд удтал хүлээлт үүсгэсний эцэст 12-р сарын 03-нд "Зайсан Хилл" "Prime Сineplex" кино театрт нээлтээ хийхээр боллоо.

"Төгсгөл" уран сайхны киноны зохиолч, найруулагчаар “Зангараг” киноны зохиолч, найруулагч Адилбишийн Батбаатар ажилласан бөгөөд “Зангараг” төслийн хүрээнд хийгдэж буй “Төгсгөл” уран сайхны киноны гол дүрд жүжигчин Ц.Төмөрхуяг, П.Баттөр, Б.Бямбасүрэн, Э.Чинзориг, Г.Отгонцэцэг, У.Учрал, Б.Отгонбаяр нар тогложээ.

“Төгсгөл” уран сайхны кино адал явдалт action жанрын кино бөгөөд кино шүүмжлэгч нараас анхны гэсэн олон тодотголуудыг аваад байна. Уг кино нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хийгдэж, Mulan болон Marvel-ын сүүлийн цуврал Shang chi кинонуудад амжилттай ажилласан "Mongolian Stunt team" багийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллажээ. Монголд өмнө нь хийгдэж байгаагүй хийц, тулааны онц сонирхолтой сценуудыг гаргаснаараа уг уран бүтээл хүмүүсийн анхаарлын төвд ороод байна.

"Төгсгөл" уран сайхны киноны хамт олон нээлтийн урилгаа Монголдоо анх удаа үнэ цэнэтэйгээр түгээж байгаа ба "Alfred Tailor Mongolia"-гийн 350,000 төгрөгний эрхийн бичиг, "Хөөндий" брэндийн 10 хувийн хөнгөлөлтийн эрх, "М&K" Монголын номер нэг фото студидэд 300,000 мянган төгрөгөөр гэр бүлийн зураг авахуулах эрхийн бичиг дагалдан очих онцгой бэлэг бэлджээ. Кино уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлдээ сэтгэл хангалуун байгаа бөгөөд ирж үзсэн хүн бүхэн харамсахгүй гэдгийг онцлон хэллээ.
 

aCVBXgTOuv0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet