“МАНАН”-гийн “ар хударга”
2021 оны 12 сарын 1

“Born film”-ийн бүтээл, Guys хамтлагийн дуучин, жүжигчин А. Төгсбаярын найруулсан уран бүтээл “Манан” уран сайхны кино нээлтээ хийгээд удаагүй байна. Киноны гол дүрд “өгзөг” хочит Б.Баярмаа, реппер NMN, театрын шинэ үеийн жүжигчин О.Самданпүрэв, Т.Сэргэлэн нар тогложээ. Guys хамтлагийн Төгсөөг бид “Бидний найзуудын дурлал”, “Ахан дүүс”, “Эцсийн хүсэл”, “Хүн мод” зэрэг инээдмийн, адал явдалт, уянгын төрлийн киног найруулсан гэдгээр нь сайн мэднэ.

Б. Баярмаа нь фитнессээр хичээллэж, өгзөгөө хөгжүүлснээр сошиалын дагагч олонтой, халуухан бүсгүйчүүдийн нэг болсон. Сошиал одоос кино урлагт хөл тавьж, хэрхэн жүжиглэж буйг үзэгчид шүүнэ биз. Реппер NMN удаан хугацаанд нам жим байсан ч дуу гэхээсээ илүү кино салбарт өөрийн хүчээ сорьж, жүжиглэх ур чадвараа ил гарган, чамгүй авьяаслаг гэдгээ ил харуулаад буй.

Адал явдалт, найз нөхдийн онц сонирхолтой үйл явдал, санаанд оромгүй “ар хударгыг” “Манан” киноноос. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet