С.Амармандахт алдрын титэм хэрэггүй гэж үү!
2021 оны 12 сарын 1

Төр засгаас элдэв тэмдэглэлт ой болохоор нийгмийн бүх л салбарт он удаан ажилласан хүмүүсээ шагнаж урамшуулж харагдах юм. Нэгэнт тогтсон энэ заншлыг, ялангуяа урлаг соёлынхныг цөөн хэсэг нь адлаж, дийлэнх нь хөхиүлэн дэмжжээ.

Ямар ч цаг үед ард түмэнтэй хамт байдаг, тэднийг соён гэгээрүүлдэг, эрч хүч өгдөг зүйл бол урлаг. Тэгэхээр түүнийг эсэргүүцэх нь илүүц юм.

Цар тахлын үед хандивын аянд С.Амармандах уриалан дуудаж байсныг ой санамжтайгаараа ард түмэн л дурсах байх. Аль хэзээний л Амармандах шүү дээ. Ерээд оны хүнд бэрх, хөлөө олж ядаж явсан үед ч түүний цогтой дуу хоолой залуусыг зоригжуулж, шоу ертөнцөд огт өөр өнгө төрх авчран, онцлох байр суурь эзэлж ирсэн. Амараагүй шинэ жил, хурим найр байдаггүй. Төрийн наадмыг ч дөрвөн удаа нээсэн. Өв соёлоо дээдлэх, эцэг өвгөдөө хүндлэх үзэл Амармандахаас нэвт ханхалдаг.

Хувь хүнийхээ хувьд ч бүх л цаг үетэй хөл нийлүүлж, хийморь цогтой явж ирсэн тэр алдрын титэм хүртэх эрхгүй гэж үү...

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet