С.Бямбацогт: Дотоодын үйлдвэрлэгчдээ төр зоригтой, бодлогоор дэмжиж ажиллана
2021 оны 11 сарын 24

“Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-д өнөөдөр /2021.11.24/ “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум 2021” арга хэмжээ болж байна.  Энэхүү форумаар барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлттэй холбоотой асуудлуудыг төр болон хувийн хэвшил хамтдаа хэлэлцэнэ. Барилгын материал үйлдвэрлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд нэр бүхий оролцогчид дараах сэдвүүдээр илтгэл тавина.

Тэгвэл форумыг нээж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт үг хэллээ. 

Тэрбээр "Монгол Улс үндэсний түүхий эдийн бэлтгэгч орноор 30-аад жил ажиллаж ирлээ. Өнөөдөр нүүрс, зэсийн баяжмал, ноос, ноолуур зэрэг түүхий эд гаргаж байна. Манай барилгын салбар ч ялгаагүй. Түүхий эдийнхээ 40 орчим хувийг нь үйлдвэрлэж байна. Халдварын үед дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй бол ямар их хохирч байгааг харлаа. Тиймээс төрөөс энэ зүйл дээр анхаарч ажиллаж байна. Төрөөс бодлогоор дэмжих, дэд бүтцийг нь төсвийн хөрөнгөөр шийдэж, хууль эрх зүйн орчныг нь сайжруулж өгнө. Аж ахуйн нэгжүүдээ татвараас чөлөөлөх зэрэг олон арга хэмжээг үе шаттай дэмжинэ. Ийм байдлаар үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэдэг бодлогоор хууль санаачилж байна. Төрийн оролцоо, дэмжлэг байж байж үйлдвэрлэл хөгжинө. Ялангуяа шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийг төр зоригтой дэмжих бодлого барьж ажиллах болно" хэмээн форумд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ онцоллоо.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet