“Хиртээгүй сарнай” кино энэ сарын 19-нд нээлтээ хийнэ
2021 оны 11 сарын 17

“Нинжин сэтгэл”, “Аюултай харилцаа”, “Галзуу зугаалга”, “Манай гэрийн хөрш” зэрэг дэлгэцийн бүтээл хийсэн “Хас фильм” студийнхэн “Хиртээгүй сарнай” нэртэй ээлжит киногоо бүтээжээ.

Найруулагч Ц.Хүсэлбаатарын найруулсан эл киноны гол дүрийг Х.Баярмаа, О.Амгаланбаатар нар бүтээсэн бол туслах дүрд гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, Г.Золбоот, С.Өлзийхүү, Б.Эрдэнэцэцэг, жүжигчин Ч.Болд, Э.Пүрэвжаргал, Х.Сумъяадорж, дуучин Jason буюу Б.Баяржавхлан, дуучин Tempo буюу Б.Болдбаатар нар тогложээ.

“Хиртээгүй сарнай” бүтээлийг энэ сарын 19-нөөс кинотеатраар гаргана.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet